СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2021-02-25

Хятадын "Цагаан сарын зураг"-ийн түүх

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна. 

Энэ удаад "Цагаан сарын зураг" хэмээх сурвалжилгыг хүргэж байна. байжээ. Эрт цагт уг зурагт үлгэр домогт гардаг баатрын дүр, сахиус амьтан, хаалганы бурхдын зургийг хэрэглэдэг байсан бол одоо цагт маш олон янзын зураг дүрс оруулж цаасан хайчилбар дээр хэвлэх болжээ. 

Цагаан сарын зургийн тухай домогт Тан гүрний эзэн өвчин олж чөтгөр шулмын орилох дууг байнга сонсож унтаж чаддагүй байжээ. Энэ үед түүний хоёр шадар жанжин хааны ордны хаалганы хоёр талд хамгаалан зогссоноос хаан эзэн амгалан нойрсох болжээ. Мөн хааны ордон ч аюулгүй байдалтай болжээ. Хаан эзэн хоёр жанжныхаа зургийг ордны хаалган дээр зурж наах санаачилга гаргаж, тэднийг "Хаалганы бурхад" гэж нэрлэжээ. Хожим нь ардын дуунд уг домгийг дуурайн хаалга дээрээ бурхны зургийг нааж өлгөх болжээ. 

Энэ домог үеийн үед дамжсаар өнөөгийн "Цагаан сарын зураг" болж ард түмний дунд дэлгэрсэн заншил болтлоо хөгжжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.