LIVE: Т.Доржханд: Ерөнхийлөгч хариуцлага тооцох үйлдлийг өөрөө тавьчихлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-д гаргасантай нь холбогдуулж УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын хуульч Д.Үүрцайх нартай ярилцлаа. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-өөр "Монгол улсын Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгоно" гэж зааж өгсөн. Гэтэл энэ заалтыг тойроод хуульчид болон улстөрчид маргаж эхэлсэн. УИХ-ын гишүүд ойлгохгүй байхад ард иргэд ойлгохгүй шүү дээ. Иймд УИХ эс үйлдлээрээ Үндсэн хууль зөрчлөө гэж үзэн хуульч Д.Үүрцайх бид хоёр ҮХЦ-д мэдээлэл гаргасан. 

-Цэцэд гомдол гаргасныг МАН-ын захиалгаар хийж байна гэж ярих хүн байна? 

-ХҮН-ыг анх байгуулагдахад тухайн үед сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбодог байлаа. Манайхыг санхүүжүүлж байна гэж. Дараа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбодог байсан. Дараа нь Ерөнхий сайд асан С.Батболдтой холбон бичдэг болсон. Одоо МАН-тай хардаж, Ерөнхийлөгчийн эсрэг ажиллаж байна гэж тайлбарлаж байна. 

Нэг зүйлийг баттай хэлье.

-Гэлээ гэхдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн Цэц дээр хоёр ч удаа очсон үйлдлийг юу гэж харж байна? 

-. Цэцийн дарга хүлээн авч уулзаж байгаа нь буруу. Хариуцлага тооцох үйлдлийг Ерөнхийлөгч өөрөө тавьчихлаа. Ерөнхийлөгч гэдэг бие хүн биш, институт. Асуудал тавих гэж байгаа бол ажлын алба нь хандах ёстой. 

Хуульч Д.Үүрцайх: 

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй юмсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчөө ХҮНам зайлуулж байна гэж ойлгож болохгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.