АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Ковид-19 | 1 сарын өмнө

Гана улс "Ковакс" хөтөлбөрийн вакциныг хүлээн авсан анхны улс болов

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

Гана улс өнгөрөгч лхагва гарагт НҮБ-ын дэмжлэгтэй "Ковакс" хөтөлбөрийн коронавирусийн эсрэг тусламжийн вакциныг хүлээн авчээ. Дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг вакцинжуулах зорилготой энэхүү хөтөлбөр нь ийнхүү албан ёсоор эхэлж байгаа юм.

Баруун Африкийн Тус сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор энэ талаар "Өнөөдөр бидний маш их төлөвлөж, шаргуу ажилласан түүхэн мөч тохиож байна. Эхний тунгийн хүргэлтийг хийснээр бид ядуу буурай улс орнуудыг амин чухал вакцины уралдаанд хоцроохгүй байх амлалтаа биелүүлэх болно" хэмээжээ.

Хөтөлбөрийн удирдагчид энэ жилд багтаан хоёр тэрбум тун вакциныг тараахаар зорьж байгаа хэдий ч одоогоор зөвхөн хэдэн зуун сая тус вакцины хууль ёсны гэрээнүүд байгуулаад байгаа аж.

Гана улс "Ковакс" санаачилгын хүрээнд үнэ төлбөргүй вакцин хүлээн авах 92 орны тоонд багтсан. 30 сая хүн амтай тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 81,245 халдварын тохиолдол бүртгэгдэн, 584 хүн нас бараад байгаа юм. Гана улсын эрх баригчид ирэх гуравдугаар сарын 2-ноос вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Кот д'Ивуар Улс дараагийн ээлжид "Ковакс"-ын вакциныг хүлээн авах байна.

Эх сурвалж: Associated Press


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.186.94

Манай хэд хуцаад л байсан Африкийн улсын дараа цохиж явна шүү дээ

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.