LIVE: Кино театрууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Манай сурвалжлах баг өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн "Тэнгис" кино театр дээр ажиллаж байна. "Тэнгис" кино театр өнгөрсөн жил 149 хоног л ажилласан ч 80 ажилтнаа цалин мөнгөтэй нь авч үлдэж чаджээ. 

"Тэнгис" кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт: Өнгөрсөн жил 365 хоногийн 149 хоногт манай кино театр ажиллаа. Энэ хэрээр ашиг, орлого бага байсан ч гэсэн нэг ч ажилтнаа цомхотгол хийлгүй авч үлдсэн. Нийт ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, цалингийн тодорхой хувийг өгч байсан. 

Түүнчлэн олон улсад кино театрууд халдвар, хамгааллыг хэрхэн мөрдүүлж, ажиллаж байгааг судалсан. Энэ дагуу кино театр дотроо журам гарган ажиллаж байна. 

"Тэнгис" кино театрын ажилтан: Ажлаа маш их өгүүлсэн байна. Кино театраар үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд кино театр нээгдэхийг ямар их хүлээв ээ хэмээн баяртай байна лээ. Одоо хүн болгон амны хаалтаа зүүж, тавьж байгаа шаардлагыг биелүүлж үзвэр үзэж байгаад баяртай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.