СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-24

LIVE: ЭМЯ: 32 тохиолдол бүртгэгдсэнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр есөн тохиолдол илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 26058 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.. Дээрх халдвар авсан иргэдийн 59 тохиолдол нь шинэ илэрсэн. Ингээд халдвартай иргэдийн ойрын хавьтлын 72 хүн халдвар авсан нь тогтоогдсон.

Шинэ бүртгэгдсэн тохиолдлууд БГД-3, БЗД-10, СБД-2, СХД-6, ХУД-9, ЧД-2 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд БЗД-ийн 5, 6, 12 дугаар хороонд шинэ тохиолдлууд бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд гэр бүлийн хүрээнд халдвар тархаж байна. . Өчигдөр гэхэд иргэдийг ажиглахад золголт хийж  дэлгүүр, хоршоонд олноороо бөөгнөрч, амны хаалтаа зөв зүүгээгүй явж харагдсан.  Дэлхийн аль ч оронд коронавирусийн халдварыг устгаагүй байна. Ард иргэд маань коронавирусийн халдварын талаарх мэдлэгтэй болсон. Тиймээс халдварт өвчин устаагүй тул сэргийлж байхыг хүсэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.