LIVE: Өмгөөлөгч Д.Баттулга: Цагдаа нар шүүгчидтэй нэр холбогдсон эмэгтэйчүүдэд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа
Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарт биеэ үнэлсэн гэх хэрэгт нэр холбогдоод байгаа иргэн Б.Ю, Б.Э нарын өмгөөлөгч Д.Баттулга өнөөдөр ТЕГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Д.Баттулга:
Нэр бүхий шүүгч нартай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа нар олон нийтэд дэлгэсэн. Мөн цагдаагийн алба хаагчид шүүгч нарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дагасан тагнасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Энэ нь эрүүгийн хуулийн 21.3-т заасан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж үйлдэл мөн. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар хохирогч эмэгтэй Б.Ю, Б.Э нарын өмгөөлөгч миний бие Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж байна. Тухайн бичлэгт гарсан эмэгтэйчүүдийг цагдаагийн алба хаагчид амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж, 10 гаруй цагийн турш байцааж, эрүү шүүлт тулгасан байж болзошгүй асуудлыг шалгуулах асуудлаар бид гомдол хүсэлт гаргаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.