LIVE: П.Баярхүү: Сайд Л.Халтарын үндэслэлгүй шийдвэрийн улмаас нүүрсний шинэ гарц зогсоод байна

"Баянзам" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн шинэ гарц Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын үндэслэлгүй, хууль бус шийдвэрээс болж хаагдан, төсөв орлогоо алдах, олон мянган жолооч ажил, орлогогүй болоход хүрээд байна гэв. 

Баянзам тээвэрчдийн холбоо нь "Жишиг тээвэр" нэгдэл, "Чойр" тээврийн нэгдэлтэй хамтран ногоон бүсийн нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор "Эв нэгдэл-Нэг зам" 90 хоногийн аяныг санаачлан Чойрын чиглэлд эхлүүлж экспортын шинэ гарцаар нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн байна. . Зам тээврийн сайдын үндэслэлгүй шийдвэрээс болж нүүрсний экспортын шинэ гарц зогсоод байгаа аж.

Хятадын тал нүүрсний импортоо Эрээн боомтоор төмөр замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн манай улсын Засгийн газрын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй боловч Зам, тээврийн сайд нь зөвшөөрөхгүй байна.
Энэхүү тээвэрлэлтийг хааж зогсоосноор улмаар Монгол улсад орж ирэх эдийн засгийн асар их боломж алдагдана хэмээн тэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.