СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-24

Иргэн татгалзах хуудас бөглөж вакцинжуулалтад хамрагдахгүй байх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг даргын удирдах ажилтнуудын шуурхай хурал боллоо. Хурлаар
1. "Нэг хаалга - Нэг шинжилгээ" арга хэмжээний тайлангийн талаар
2. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар
3. Вакцинжуулалтын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

"Нэг хаалга- Нэг шинжилгээ" арга хэмжээг Баянзүрх дүүрэгт 80% хувьтай хийсэн талаар дүүргийн Онцгой комиссын дэд дарга Д.Эрдэнэбат хэллээ. 104.000 гаруй өрхөөс шинжилгээ авах ёстойгоос 2-р сарын 23-ны байдлаар 84.000 иргэнээс шинжилгээ авсан. Үлдсэн 20.000 иргэнээс 3-р сарын 1-ээс өмнө шинжилгээ авахаар төлөвлөж байгааг онцолжээ.

Харин вакцинжуулалтын хувьд дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч Т.Урнаа хэлэхдээ

. Эхний ээлжинд эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинжуулж, дараагаар хууль хүчний байгууллага, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын алба хаагчид гэх мэт дарааллаар явна гэлээ.

Вакцины хувьд тухайн иргэн хүсэхгүй татгалзах хуудас бөглөж вакцинжуулалт хамрагдахгүй байх боломжтой гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.236

татгалзсан хүн гадаад явж болох юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.