ВИДЕО: ЭХЭМҮТ PCR шинжилгээг 3 болон 12 настай хүүхдээс шаардаж төлөвлөгөөт хагалгаанд оруулахаас татгалзжээ

Нийслэл хотод хөл хорио тогтоосон өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хэрэгжиж, иргэд шаардлагатай тохиолдолд тухайн шинжилгээнд хамрагдсан бичгээрээ эмнэлэгийн үйлчилгээ, яаралтай үед ашиглаж болно гэж мэдээлж байсан.

Гэтэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан нэгэн ээж 12 настай хүүхдээ төлөвлөгөөт хагалгаанд оруулах гээд очиход Эх нялхасын эмнэлэг хүүхдийн ПСР шинжилгээг нэхэж хагалгаанд оруулаагүй байна. Мөн түүний хажууд 3 настай хагалгаанд орох хүүхдээс мөн тус шинжилгээг нэхэн хагалгаанууд хойшлогдсон тухай манай телевизэд хандсан юм.

Иргэн: УОК, НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан бол эмнэлэгийн үйлчилгээ авч болно гэсэн ч бодит байдал дээр худал байна. . Нэг байгууллага руу утасдахаар ээжийн шинжилгээний бичиг байхад болно гэнэ. Нөгөө нэг нь 12 настай хүүхдээс авахгүй гэнэ. Эмнэлэг шинжилгээ өгөөгүй гээд хүүхдэд маань хагалгаа хийхгүй гэсэн. Арга ядаад гуйж байж шинжилгээг нь хийлгэсэн. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.