СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-22

LIVE: Хөл хорионы дараа мөрдөх журмыг УОК-оос танилцууж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Өнөө шөнийн 00 цагаас эхлэн улс орон даяар тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын дэглэм журмыг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь нээгдэх юм. Дэглэм буурсантай холбоотойгоор үйл ажиллагаагаа нээж буй аж ахуйн нэгжүүдийн баримтлах дэглэм журмыг Засгийн газрын ХМОНХА-аас танилцууллаа.

Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг:

Гуравдугаар сарын 23-ны 00 цагаас эхлэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ. Энэ үед баримтлах зарчмыг танилцуулъя. Аж ахуйн нэгжүүд дараах цөөхөн хэдэн дэглэм журмыг сахина. Үүнд:

1.       Хүн хоорондын зайг 2 метрээс багагүй байлгах

2.       Касс, лангуун дээр иргэдийг бөөгнүүлэхгүй байх, шилэн хаалт хийх

3.       Хоёр цаг тутам агаар сэлгэлт хийх

4.       Бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг гялгар уут, битүү саванд хийж зарах

5.       Амны хаалтыг чанд зүүлгэх

6.       Ширээ хоорондын зайг 2 метр байлгах

7.       Хэрэглэсэн аяга тавагийг гурван шат дамжлагатайгаар угаалгах

8.       Иргэдийн төлбөр тооцоог аль болох карт, цахим хэлбэрээр хийлгэх

9.       QR кодыг үүдэндээ тавих

10.   Караоке, барнууд дүүргэлтээ 50 хувиас ихгүй байхаар хийх

11.   Үүдэндээ ариутгах бүхээгийг байршуулах шаардлагатай

12.   Халуун ус, саун зөвхөн нэг хүнд үйлчлэх ёстой

13.   Амралтын газрууд орны тооноосоо давсан хүн авахгүй байх

14.   Амралтын газрууд өглөө, өдөр, оройн хоолыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, аль болох өрөөнд нь өгөх шаардлагатай

15.   Бялдаржуулах клубууд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж байх шаардлагатай

16.   Кино театрууд суудал дүүргэлтээ 50-аас хэтрүүлэхгүйгээр хийнэ. Тасалбараа цахимаар борлуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай.

17.   Музей, театр, чуулга, соёлын орднууд дүүргэлтээ 50 хувиас ихгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй.

18.   Сүм, хийдүүд хуврага сүсэгтэн хоорондын зайг хоёр метрээс ихгүй байлгах хэрэгтэй.

Эдгээр дүрэм журмуудыг өнгөрсөн хугацаанд манай аж ахуйн нэгжүүд хэрэглээндээ хэвшүүлээд дадчихсан учраас нэг их түвэг удахгүй хэмээн найдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.