Ж.Браун домогт аваргыг буулган авч анхны "титмээ зүүлээ"

Сурталчилгаа
Ж.Браун домогт аваргыг буулган авч анхны "титмээ зүүлээ"

 

Жордан Брауны хувьд анх 2008 онд биллиард тоглож эхэлсэн ба тухайн үедээ "Хойд Ирландын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн"-д түрүүлж байжээ. Тэр цагаас хойш арван жил гаруй биллиардаас хөндийрөн шатахуун түгээгүүрийн газарт ажиллаж байгаад дахин биллиардаар хичээллэх болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл амжилт гаргаж чадахгүй л байлаа. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан "Герман Мастерс 2021" тэмцээний шөвгийн наймд үлдсэн нь түүний өнөөдрийг хүртэл гаргасан хамгийн дээд амжилт нь байлаа. Харин энэ удаагийн "Welsh Open 2021" тэмцээнд тэрээр дараах аваргуудыг өвдөг сөхрүүлжээ. 

  • Шөвгийн наймд: Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг 5:4 харьцаагаар хожсон
  • Хагас шигшээд: Дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Стефен Магуирыг 6:1 харьцаагаар хожсон
  • Шигшээ тоглолтод: Дэлхийн зургаан удаагийн аварга домогт Ронни О Сулливан аваргыг 9:8 харьцаагаар буулган авч түрүүллээ.  

Жордан Брауны хувьд анхны томоохон тэмцээндээ түрүүлж байгаагаас гадна Хойд Ирланд тамирчин Велсийн цом тэмцээнд түрүүлж буй анхны тохиолдол болж байна. . 

Тоглолтын дараа Ронни аварга сэтгүүлчдэд: "Жордан бол гайхалтай залуу. Түүнийг түрүүлсэнд маш их баяртай байна" гэсэн бол Жордан Браун: "Итгэмээргүй зүйл боллоо. Би бүх цаг үеийн агуу тоглогчийг том тэмцээний финалд хожсондоо нэг л итгэж өгөхгүй байна. Хожих, хожигдохдоо биш түүнтэй финалд өрсөлдөх нь өөрөө нэр төрийн хэрэг байлаа" хэмээсэн байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0