Дэлхийн шилдэг 30 багт Монголын гурван баг багтлаа

9841502e 3de6 4171 9b24 6b71e0275c4e 01

Тус шинэчилсэн жагсаалтад монголын гурван баг багтсан ба Улаанбаатар ММС Энержи баг 13-т, Сансар ММС Энержи баг 22-т, Зайсан ММС Энержи баг 28-д тус тус эрэмбэлэгдлээ. 

Шинэчилсэн чансааг Сербийн алдарт Лиман баг тэргүүлж байгаа бол Латвийн Рига баг дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин бүх цаг үеийн хамгийн шилдэг баг болох Сербийн алдарт Нови Сад баг чансаа буурч зургаа дугаар байрт орлоо. Нови Садын хөдөлгөгч гол хүч асан Марко Савич, Деян Маястрович нарын шилжин очсон UB баг чансааны 3-т эрэмбэлэгджээ.  

Дэлхийн чансааг тэргүүлэгчид
Дэлхийн чансааг тэргүүлэгчид

Тэгвэл энэ оны хамгийн эхний FIBA 3x3 World Tour тэмцээн ирэх сарын 26-7-ны өдрүүдэд Катарын Доха хотноо зохион байгуулагдах хуваарьтай байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.