С.Моллай аваргын бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
С.Моллай аваргын бүх барилдааны бичлэг

Жүдо бөхийн Тел Авив их дуулга тэмцээн хоёр дахь өдрөө эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдлаа.

 

Өчигдөр Тел Авив их дуулга тэмцээнд Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй дэлхийн аварга С.Моллай урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртлээ. Энэхүү медаль түүний Монгол улсын нэрийн өмнөөс хүртэж буй хоёр дахь медаль нь байлаа. /сурв: эхнийх нь 2020 оны Унгарын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн/

Ингээд түүний өчигдөр барилдсан бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

Тел Авив их дуулга тэмцээнд С.Моллай аварга дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй тул В хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжаны залуу бөхийг цэвэр ялсан

Гуравдугаар тойрогт Италийн А.Эпоситотой барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй тав дахь удаагаа тааран барилдаж тав дахь удаагаа давлаа. 

Хагас шигшээ барилдаанд мастерсийн хошой мөнгөн медальт ОХУ-ын А.Лаппинаговыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ташрамд сонирхуулахад С.Моллай аварга А.Лаппинаговтой өмнө нь гурван удаа таарахдаа нэг ч ялж үзээгүй байсан юм. 

Харин аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн оны Парисын их дуулгын мөнгөн медальт Узбекистаны Ш.Болтабоевтэй барилдан ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.  

С.Моллай аварга өөрийн хүртсэн мөнгөн медалиа Израилийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Моше Понтейд дурсгал болгох хадгалуулахаар өгч хүндэтгэл үзүүллээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. xash erdene

    mundag tamirchin

  2. Зочин

    Гоё бнээ гоё

  3. Зочин

    Баярлалаа. Мундаг байлаа. Илүү амжилт хүсье

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0