Махны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгджээ

Улаанбаатар хотын 4 дүүрэгт байрлах нийт 41 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт ШӨХТГ-аас энэ сарын 18-нд хяналт шалгалт хийжээ. 
Хүчит шонхор захад:

  • хонины ястай мах 9000,
  • хонины цул мах 9500-10000,
  • үхрийн ястай мах 11000-11500,
  • үхрийн цул мах 12500-14000,
  • ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг хоёрдугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000-11500 болж 500-1000 төгрөгөөр,. Махны бөөний үнийг хоёрдугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7500-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн. 

151705255 5412639702140404 9000397743438112883 n

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 18 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаатай холбогдуулан зарим зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мах худалдаалж эхлээгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.