LIVE: Халдварын 49 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагт нийт 40217 хүнд шинжилгээ хийснээс 49 хүнээс шинээр халдвар илэрсэн. Үүний 39 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад илэрсэн байна. Ингээд энэ шинжилгээнээс нийт 37 хүнээс халдвар илэрсэн нь баталгаажлаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээс илэрсэн 37 тохиолдлыг задалж үзвэл БГД-ийн 3,12,25-р хороо, БЗД-ийн 26-р хороо, СБД-ийн 18-р хороо, СХД-ийн 7,39,6,18,31-р хороо, ХУД-ийн 2, 4-р хороо, ЧД-ийн 2,6,12-р хорооноос тус тус илэрсэн" гэв.

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 1,654 болсон. Орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 584 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, нэг хүн маш хүнд байна.

Өчигдөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан нэн хүнд нэг хүн нас барлаа. 2021 оны хоёрдугаар сарын 14-нд ирж хэвтээд эмчлэгдэж байгаад 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:56 минутад нас барлаа. Хавсарсан, үрэрхийлсэн хавдартай хүн байсан. Хавдрын хордлого, уураг дутагдал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдал, тураалын оношоор нас барлаа. " гэв.

-Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнээс илэрсэн 37 тохиолдол бүгд шинэ голомт уу?

-19 нь шинээр бүртгэгдсэн халдвар буюу шинээр бүртгэгдсэн голомт. 18 нь ойрын хавьтлууд буюу өмнө нь халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн хавьтлууд. Халдварт өвчин учраас заавал нэг халдвартай хүнтэй хамааралтай л байдаг. 4-5 тохиолдол хаана хэзээ халдварт өртсөнөө мэдэхгүй тохиолдол гарч байна. Ил далд байсан халдваруудыг олж авч байгаа нь сайн хэрэг.

-Нас барсан иргэний үхлийн шалтгаан ковидтой шууд холбоотой юу?

-Нас барсан иргэн коронавируст халдварын хүндэвтэр хэлбэрт хамаарна. Өөрөө архаг хууч өвчтэй, биеийн байдал хүнд ирсэн. Халдвар биед нь ялгарч байсан. Коронавируст халдварын нас баралтад хамаарна. 

 

150751096 769893037264671 3938142566493004946 o (1)

150974458 769893043931337 679111811533194408 o (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.