LIVE: Б.Оюунчимэг: Эрүүл хүнийг ковидтой хэмээн тусгаарлаж, хүчтэй антибиотек уулгаж байх вий хэмээн зовниж байна

Манай редакц руу иргэн Б.Оюунчимэг холбогдож гомдол мэдээлэл өглөө.

Иргэн Б.Оюунчимэг:

Миний дүү н.Б Налайх дүүрэгт ажиллаж амьдардаг. Дүү минь ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан бараг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамрагддаг. Миний дүү нэгдүгээр сарын 25, 29 хоёрдугаар сарын 01, 02, 05, 07-ны өдрүүдэд коронавирусийн шинжилгээг нийт зургаан удаа өгөхөд өмнөх таван хариу нь бүгд сөрөг гарч байсан хэдий ч 07-ны өдрийн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Энэ мэдээг сонсоод дүү минь маш их цочирдож, сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар ХӨСҮТ-д тусгаалагдан эмчлэгдэж байна.

Дүүгийн минь шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор ойрын хавьтлууд болох манай гэр бүлийнхэн, хүүхдүүд маань тусгаарлах байранд тусгаарлагдсан. Гэвч биднээс дөрвөн удаагийн шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Энэ бүхнээс үндэслэн дүү минь эрүүл байж магадгүй хэмээн би бодох болсон. Мөн хэмээн хэлж байгаа нь бидний гайхашийг төрүүлж байна.

Учир нь миний дүү Сонгинохайрхан дүүрэгт огт очдоггүй. Тэр дүүрэгт ойрын хавьтал битгий хэл таньдаг мэддэг хүн ч байхгүй.

Ингээд УОК-оос шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн нэрсийг гаргуулж өөрсдөө шүүж үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай Б гэдэг дүүтэй минь ижил нэртэй хүний шинжилгээний хариу нь эерэг гарсан байна лээ. Мөн тэр хүний ойрын хавьтал бүхий хүмүүсийн шинжилгээний хариу ч гэсэн эерэг гарсан байсан.

Энэ бүхнээс үндэслэн бид бүхэн ХӨСҮТ-ийнхөн болон коронавирусийн шинжилгээ хийж буй хүмүүс адил нэртэй хүмүүсийг андуурч, эрүүл хүнийг өвчтэй хэмээн тусгаарлаж, хүчтэй антибиотек уулган хохироож байх вий хэмээн болгоомжилж байна.

Энэ асуудлыг шалгаж өгөөч хэмээн НМХГ болон Шадар сайд УОК-т гомдол гаргасан хэдий ч хариу өгөхгүй байгаад гомдолтой байна гэв.

лйлйж

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.