Гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл орохыг эцэг, эхчүүдийн 60 хувь нь дэмжсэн

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл орох эсэхтэй холбоотой тодруулгыг ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг өглөө.

ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг: "Боловсролын яамны зүгээс гуравдугаар сарын нэгнээс квот тогтоогоод ч хамаагүй танхимаар хичээл оруулах саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд эхлээд УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газар батлах ёстой учир эцсийн шийдвэр гараагүй байна. гэсэн үр дүн гарсан.

Бид бүх талаас нь бодолцож үзнэ. УОК, Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасны дараа та бүхэнд хичээллүүлэх эсэхээ мэдэгдэнэ. Гэхдээ мэдээж тулгаж хэлэхгүй. Аль болох эрт мэдээлэх болно" хэмээсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.