Дуудлага худалдаагаар 0001УАР улсын дугаарын үнэ 424 саяд хүрэв
Зам тээврийн хөгжлийн сайдын тоот тушаалаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа өнөөдрөөс эхэллээ. Тус дуудлага худалдааг АТҮТ амжилттай зохион байгуулж байна.
Дуудлага худалдааны салхийг өнөөдрийн /2021 оны хоёрдугаар сарын 15/ 09 цагт 0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР, 7171УАР, 1001УАР, 1441УАР, 1771УАР улсын дугаарууд хагаллаа. Дуудлага худалдаанд оролцох этгээд гурав хоногийн өмнө 50 000 төгрөгийн дэнчин байршуулж, нэвтрэх нэр, нууц үг авчээ.
Дуудлага худалдаа ширүүн өрнөж, 0001УАР улсын дугаарыг нэгэн эрхэм 345 сая төгрөгөөр худалдан авах үнэ ирүүлсэн нь 10 цагийн байдлаар хамгийн өндөр үнэ болоод байсан. Улмаар 11.20 цагийн үед 424 сая болж өсөөд байна.
Бидний нэрлэж заншсанаар “Азын дугаар”-ыг 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 26-ны хооронд нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдах юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.