Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах хуваарь
Нийслэл хотод COVID-19 цар тахал голомтлон гарсан болон тархах эрсдэл бүхий бүс нутагт голомтын өргөтгөсөн хүрээний тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11-13-нд авч, 109,068 хүнийг хамруулахад нийт 11 хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн.
Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэлх хугацаанд буюу хатуу хөл хорио үргэлжлэх үлдсэн ес хоногт нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс нэг иргэний шинжилгээг өнөөдрөөс авч эхэлсэн. Шинжилгээг 16-ныг дуустал авч, тус дүүргийн 54,261 өрхийг хамруулна.

Үүний дараа:
- Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд,
- Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд
- Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд
- Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд
- Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд
- Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
- Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
- Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулна. Ингэснээр нийт 247,674 иргэн шинжилгээнд хамрагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.