“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нээс илэрсэн зургаан тохиолдлын байршлууд

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явцын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийслэл хотын хэмжээнд халдвар голомтлон гарсан болон халдварын эрсдэл бүхий газруудад гурван хоногт нийт 109,068 иргэнд шинжилгээ хийлээ. Уг шинжилгээний явцад зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. . Өдөр бүрийн шинжилгээгээр хоёр, хоёр хүнээс халдвар илрээд байна. Иргэдийн дунд халдвар тархсан байдал харьцангуй бага байгаа ч ойрын хавьтагч нар халдвар авч байгаа тул иргэн та бүхэн гэртээ байж, халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдвар илэрсэн байршлууд:

  • Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 25 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо
  • Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.