LIVE: Л.Наранбаатар: Төмөр зам барих ажлыг зогсоосныхоо шанд Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгч болсон

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр Монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн тухай мэдээлэл хийнэ хэмээн яриагаа эхлэв.

Эдийн засагч Л.Наранбаатар: 

-Энэ гэмт хэргийн хохирогч нь Монгол улсын иргэд юм. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг арван жилийн өмнө гацаасан хэргийн талаар ярина.

.

2013 оны 01 сарын 01-нд энэ төмөр зам ашиглалтад орох байсан. Тухайн үеэс хойш 3.8 тэрбум ам.долларын бодит хохирол учраад байна. Нүүрс тээврийн 70 хувийг хятад эзэнтэй компаниуд гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 2 тэрбум орчим нь ам.доллар нь БНХАУ руу гарсан. байна. Өнөөдөр манай улсын экспортын орлого 4 тэрбум. Асар их алдагдал хүлээсэн байгаа биз?! 

Мөн, 2010-2018 онд Гашуунсухайтын нүүрс тээврийн замд 50 хүн амиа алдсан. . Өвлийн хүйтэнд дулаацахын тулд машиндаа халаагч тавиад жолооч нар шатаж үхэж байна. Тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл маш хүнд байгаа. Энийг өнөөдөр хэн ч, яагаад ярихгүй байгаа юм бэ?

. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөг өг гэж яриад байгаа. Тэр үед төмөр замын ажлаа гацаагаагүй бол 1 сая биш, 32 саяыг өрх бүрт тараах байсан.

Улаанбаатар гэр хорооллын 250 мянган өрх бүгд орон сууцанд орох боломжтой байсан. Энэ бол алдагдсан боломж. Энэ 10 тэрбум ам.доллараар цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж болох байсан. Одоо 1150 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалуулаад байж байна. байсан. Оюутолгойн далд уурхайгаа өөрсдөө аваад 100 хувь ажиллуулах боломжоо алдсан байна.

2019 оны Эрдэнэставан Толгойн ногдол ашиг гэж 90 000 төгрөг өгсөн. Хэрвээ төмөр зам ашиглалтад орсон бол 1 884 503 төгрөгийг иргэн бүрт тарааж болох байсан.
Энэ төмөр замыг гацаасан гэмт хэрэг бол хамгийн олон хохирогчтой гэж хэлж байгаагийн шалтгаан нь энэ.
Тухайн үед Х.Баттулга уутанд элс хийгээд хадаасаар цоолж "баялаг ингэж урсана" гэж үзүүлж байсан. Бүгдээрээ итгэж байсан. Хятадын танк орж ирнэ гэж хэлээд бас итгүүлсэн. Гэтэл үнэндээ 10 тэрбум ам.долларын бололцоог маань хулгайлсан.

.

ОХУ энэ хугацаанд нарийн царигтай төмөр замаа бариад өдөр шөнөгүй нүүрсээ зөөгөөд ажиллаж байна. Орос одоо жилдээ 500 сая тонн нүүрс зарж байна. Манай ерөнхийлөгч яаж гацаасан гэхээр манай өрсөлдөгч нарын нүүрс буулгадаг боомт руу 500км далийлгаж бариад зогсоосон. Одоо ОХУ, Хятад дахь нүүрсний зах зээлийн 7 хувийг эзэлж байгаа. Цаашид 40 хувь хүртэл өсөх хандлагатай байгаа.

Энэ үед манай улс тоглолтоос гарах болно.
680 саяар барих байсан төслийг Голомтын Д.Баясгалан 1.3 тэрбум ам.доллараар барьж байгаа. Тэгээд хоёр дахь "Чалько" болж байна. Монголын бүх хүнд оногдсон баялгаас ес дахин их ашиг нэг л хүнд орж байна. Хамгийн том хожигч нь уг нь Х.Баттулга. Тэр Оросын даалгаврыг маш сайн биелүүлсэн.
Би энэ мэдээллийг цацсанаар шоронд орж магадгүй. .
Бид бүгдээрээ ялагдсан. Энэ дөрөв л ялсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.