Шадар сайд С.Амарсайхан 2020 оны 02 сарын 05-ны өдөр урьдчилсан бэлтгэлгүйгээр иргэдээс шинжилгээ авах цэг дээр очих үеэрээ эмч, эмнэлгийн ажилтнуудын хэрэглэж байгаа нүдний шил, маск чанарыг шаардлага хангахгүй байгааг хэлж, өндөр эрсдэлтэй ажиллаж байгаа анхан шатны шинжилгээ авч буй багийн эмч ажилтнуудад чанартай хамгаалах хэрэгсэл шийдвэрлэж өгөхийг үүрэг болгожээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Зай завсаргүй байх ёстой. Гар хүрэнгүүт хагарч байна шүү дээ. Чанарын шаардлага хангахгүй байна. Энэ хаанаас нийлүүлсэн бэ?
Эмч:
-Нийслэлээс...
Шадар сайд С.Амарсайхан:
-Өнөөдөр орсон хоёр газрын нэг нь маскны дутагдалтай, нөгөө нь чанарын шаардлага хангахгүй байна. НОК-ын ханган нийлүүлэлт хийдэг албаны хүмүүс "Чанартай, чанарын шаардлага хангаж байна" гэж ярьж байна. Асуудалтай байхад "асуудалгүй" гэж хэлж болохгүй. Шахааны бизнес болсон юм биш үү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хотын хог байсан Амарсайхан цул жүжиг шаана биз, драма...