Цагаан өнгийн шүүлтүүр сарын дотор тас хар болжээ

Үзэгч таны харж буй энэ зураг орон сууцны долоон давхарт байх айлын хийсэн туршилтын үр дүн.

Энэ бол Тавантолгой түлшний үйлдвэрээс харьцангуй хол буюу Оффицер орчимд байх айлд хийсэн туршилт. Энэ туршилтаас нийслэл хотын агаарын бохирдол ямар түвшинд байгааг шууд харж болох ажээ. Улмаар Улаанбаатарчууд бид ямар хэмжээний хортой агаараар амьсгалж буйг ч шууд харж болох үр дүн юм.

145824595 10223993519806414 6130616452415247707 n

Харин Тавантолгой түлшний үйлдвэрийн орчимд байх айлууд, тэнд оршин суугчдын амьсгалж буй агаар, хөрс, орчны бохирдол үүнээс хэд дахин илүү бөгөөд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгаагаар тогтоох биз ээ.

Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар PM2.5 тоосонцрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүмүүс амьсгалын замын төдийгүй олон төрлийн өвчтэй болж байна.

Тухайлбал, Агаарын бохирдлоос шалтгаалан үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх магадлалтай. Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит үүсэх эрсдэлтэй. Улмаар хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөлөл бий болдог байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.