LIVE: ХҮН-аас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлжээ

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн төлөөлөгч биш, харин нийт иргэдийн, Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой. Тиймээс УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох

Аяны гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой.
Монгол Улсын иргэн таныг www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, бидний судалгаанд хамрагдахыг урьж байна. Та хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно.

Энэхүү судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хязгаарлалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.