СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дани улс дэлхийн анхны эрчим хүчний арлыг байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Данийн эрх баригчид гурван сая өрхийг хангалттай эрчим хүчээр хангах аварга том арлыг Хойд тэнгист барих төслийг дэмжжээ. Уг арал дээр 200 аварга том салхин турбин босох юм.

байх бөгөөд цаашид үүнийг гурав дахин томруулах төлөвлөж байгаа аж. Энэ нь Данийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болох бөгөөд ойролцоогоор 210 тэрбум крон буюу 34 тэрбум ам.долларын өртгөөр босох байна.

Эх газраас 80 км-ийн зайд орших энэхүү хиймэл арлын дор хаяж тал хувь нь төрийн өмчит байх бөгөөд үлдсэн хувь нь хувийн хэвшлийнх байх болно. байна. Эдгээр орнууд одоогоор тодорхойгүй байгаа ч Данийн Техникийн Их сургуулийн профессор Жейкоб Остергаард Их Британи, Герман, Нидерланд зэрэг улсад ашигтай байна хэмээн "BBC" агентлагт ярьжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Энэ бол асар том хэрэг. Энэ бол Данийн салхин турбины үйлдвэрлэлийн дараагийн том алхам юм. Бид хуурай газар дээр тэргүүлж, дараа нь задгай тэнгист гарсан бол одоо эрчим хүчний арал барих гэж байна. Ингэснээр Данийн аж үйлдвэр анхдагч байр сууриндаа үлдэх болно" хэмээн тэмдэглэсэн юм. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.