Сүүлийн дөрвөн жилд бэлэн бусаар хийгдсэн гүйлгээний дүн гурав дахин өсжээ

COVID-19 цар тахлаас өөрийгөө хамгаалахын тулд иргэд бэлэн мөнгөнөөс татгалзаж, бэлэн бус гүйлгээний төрлийг сонгох нь ихэссэн. Ийнхүү бэлэн бусаар (АТМ,ПОС, ПОБ терминал, Интернэт банк) хийгдсэн гүйлгээний дүн бэлнээр буюу мөнгөөр хийгдсэн гүйлгээнээс илүү хувь эзэлж буйг Монголбанкны гаргасан тайлан харуулж байна.

Тодруулбал бэлэн бус хэрэглээ. Харин бэлэн мөнгөний хэрэглээ 2016 онд 55.6 байсан нь 18.4 болж гурав дахин буурчээ. 

Бэлэн ба бэлэн бус хэрэглээг гүйлгээний дүнгээр авч үзэхэд, 

  • Бэлэн бус гүйлгээ 2016 онд нийт картын гүйлгээний 15.4%-ийг эзэлж байсан бол 2020 оны III улирлын байдлаар 52.1%-д хүрсэн 
  • Бэлнээр буюу мөнгөөр хийгдсэн гүйлгээ 2016 онд нийт картын гүйлгээнийхээ 83%-ийг эзэлж байсан бол тус улиралд 47.9% болжээ. 

yauxwz   x974

Өнгөрсөн оны III улирлын байдлаар банкуудын гаргасан картын тоо 3.9 сая ширхэг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 215.4 мянган ширхгээр буюу 5.8%-аар өссөн үзүүлэлт аж. 

Өөрөөр хэлбэл. Энэ нь өмнөх оны мөн үеэс 403.3 мянга буюу 27.1%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм. 

Картын хэрэглээг аймаг, хотоор харахад тус улиралд орон нутагт 1.3 сая ширхэг төлбөрийн карт ашиглагджээ. Үүнийг мөн өмнөх оны мөн үетэй харьцуулж харвал 185.8 мянган ширхэг буюу 16.4%-аар нэмэгдсэн гэх сонирхолтой үзүүлэлт гарчээ. 

6s0xa4   x974

Түүнчлэн 

Үндсэндээ тайлант улирлын байдлаар нийт карт эзэмшигчдийн 66.4% нь хот, 33.6% нь орон нутгийн иргэд байгаа нь орон нутаг дахь карт эзэмшигч нэмэгдэж буйн илрэл. 

Нийт картыг харвал: /2.5 сая ширхэг/

  • 63.7 хувийг үндэсний брэнд ₮ карт,
  • 20.8 хувийг ЮнионПэй карт,
  • 12.4 хувийг Виза карт тус тус эзэлж байна.

Харин Мастеркарт, Американ Экспресс болон ЖейСиБи картууд хамгийн бага буюу 0.1-ээс 2.9 хүртэлх хувийг эзэлж байгаа аж. 

1rwbmt   x974

Төхөөрөмжийн тухайд: 

  • 88.8 хувийг ПОС,
  • 3.7 хувийг ПОБ,
  • 2.7 хувийг МПОС,
  • 2 хувийг CRM,
  • 1.4 хувийг АТМ эзэлж байгаа бол бусад төхөөрөмжүүд 0.1-ээс 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.