Аврагчид галаас 12 хүүхэд, утааны бүсээс 11 хүүхэд, 43 иргэний амийг аварчээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхарт гал түймэр гарчээ. Галын дуудлага 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.