"Тоёоко-Инн"-д тусгаарлагдсан иргэд өглөө зүсэм талх, зарим үед өдрийн хоолгүй өнжиж байна гэлээ
Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.
Гэвч тусгаарлах байртай холбоотой гомдол, санал иргэдээс гарсаар байна. Тухайлбал, Тоёоко-Инн зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн "өглөө бүр нэг л зүсэм талх өгч байгаа тухай" бичжээ. Зарим өдөр бүр өдрийн хоол өгөөгүй тухай ч хэлж байна.

Харин түүний бичсэн сэтгэгдэл дор олон хүн мөн сэтгэгдлээ бичихдээ "зарим тусгаарлах байрнууд өдрийн хоолоо өгөхгүй оройн 17-18 цагийн үед өгдөг" тухай ч бичжээ.
Мөн тэрээр энэ тухайгаа нийтлэхдээ тусгаарлах байрнуудад хэдэн төгрөгийн зардал төсөвлөснийг нь Шилэн данснаас шүүжээ. Ингэхэд өнгөрсөн оны төгсгөлд л гэхэд зөвхөн Тоёко-Инн буудалд 67,2 сая төгрөг тусгаарлалтын зардалд төсөвлөсөн баримтыг дор хавсаргав.
Өөрөөр хэлбэл, тусгаарлах байрны зардалд асар их мөнгө төсөвлөж байгаа ч түүндээ дүйцэхүйц үйлчилгээ үзүүлж чадахгүй байна хэмээн иргэд үзэж байгаа юм. Уг нь тусгаарлалтад буй иргэд гаднаас эргэлтээр нэмэлт хоол, хүнс авахыг хүсдэг ч халдвар, хамгаалалтын дэглэм мөрдөж буй учир оруулдаггүй байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.