Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөх үйл ажиллагаа

Улсын онцгой комиссын өчигдөрийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна. Үүнд: Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна..

144000942 255699812578720 7502445042640732415 o 724x1024

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. .

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно.

Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

146197917 255700162578685 1740914142347572667 o 724x1024

ДАРААХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА

 -. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд дараах байгууллагууд багтаж байна.

  1. Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  5. Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  6. Хэвлэл мэдээлэл
  7. Харилцаа холбоо, шуудан
  8. Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  9. Шуудан харилцаа холбоо
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт

Corona poster 2 724x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.