Машины QR код олгохгүй, зөвшөөрөгдсөн газрын ажилчид үнэмлэхээрээ зорчино

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнд,

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж,
  • эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш худалдан авах
  • Хүнс, хэрэглээний бараа худалдан авах
  • Оршуулга буюу буяны үйл ажиллагааг зөвшөөрнө/Зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно/
  • Өрхийн нэг гишүүн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг авахдаа гэртээ хамгийн ойр байрлах цэгт очих бөгөөд QR кодыг заавал уншуулна

Шадар сайд "Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах ёстой төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тодорхой эрэмбээр зохион байгуулна. Тэдгээр иргэдийг давхар хяналтаар зорчуулна. Иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.

. Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно. Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана. Хүнсний худалдаа хэвийн үргэлжилнэ. Банкны цахим машины үйл ажиллагаа ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүд хэвийн явагдана. Хөл хорины хугацаанд хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана. Хүнсний дутагдалд орно гэж санаа зовох зүйлгүй. Хомсдолд орохгүй. Нөөц хангалттай бий. Хөл хорионы хугацаанд авто машинд QR код олгохгүй.. Түүнд нь давхар хяналт тавьж ажиллах болно гэсэн юм. 

pbyd5g Corona poster 1 1  x974

4zjc8f Corona turiin baiguullaga 1  x974

EtTZ8UmVoAQY7jN1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.