LIVE: Хууль бусаар томилогдсон 92-р сургуулийн захирлыг багш, ажилчид нь эсэргүүцлээ
Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн захирлаар шинээр томилогдсон Л.Алтаншагайг хууль бусаар томилсон явдалд тус сургуулийн багш, ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, манай ТВ-д хандсан юм.
92-р сургуулийн англи хэлний багш Н.Насанбуян:
-Манай сургуулийн өмнөх захирал тэтгэвэртээ гарсны дараа БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуулийнх нь ажилд явсан хүнийг албан ёсны сонгон шалгаруулалтад оруулахгүй, шууд манай сургуулийн захирал болгосон. Бид нарын хувьд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хууль дүрмийн дагуу явуулж, мэргэшсэн хүнийг ажиллуулахыг хүсэж байна. Шинээр томилогдсон Л.Алтаншагай "Сургалтын менежер өөрөө захирал болох гээд багш ажилчдыг турхиж байна" гэсэн. Тийм зүйл байхгүй.
Сургалтын менежер Я.Отгонбат:
-БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуулийн ажилд оролцсон хүнээ шууд сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ингээд тус хүнийг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байна уу эсэхийг шалгуулсан. Сургуулийн захирал хүн магистрын зэрэгтэй, удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажилласан байх ёстой шалгуурыг хангаагүй байсан. 92 дугаар сургуулийн 130 ажилтан, сурагчид мэргэшсэн хүнээр удирдуулахыг хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.