LIVE: Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын нэгнээс орон даяар танхимын сургалтыг эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас танхимын сургалт хэзээ эхлэх талаар тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын 01-ээс танхимын сургалтыг эхлүүлэх товтой байна. Учир нь онлайн хичээл орж байх үеэр 174 мянга гаруй сурагч гар утас, компьютер, интернэтгүй байна. Улаанбаатар хотод л гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган хүүхэд байна. Тэд бүгд хичээлээсээ хоцрогдож байна. 

Ковидын дэглэм сахиж байгаа дэлхийн улс орнууд бүгд буюу 130 гаруй улс танхимын сургалтаа орж боловсролын салбарыг ажиллуулахыг дэмжиж байгаа юм билээ.

Миний баримталж байгаа байр суурь тодорхой. Цаашдаа Засгийн газарт орж хэлэлцүүлнэ. Нийслэл дээр санаа зовоож буй нэг асуудал нь зарим сургуулийг ПСР шинжилгээ авах төв болгосон. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж бэлтгэл ажлыг хангана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.