СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойн түймрийн байцаагчийн мэргэшлийн шалгалтын үеэр 64 настай эрэгтэй нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Жансу хэсгийн ойн түймрийн байцаагчийн мэргэшлийн шалгалтад оролцож байсан 64 настай эрэгтэй өнгөрсөн сарын 29-ний өдөр биеийн хүчний шалгалт өгч байгаад нас баржээ.

Тус эрэгтэй ойролцоогоор 600 метрийн дараа ухаан алдаж унасан байна. Шалгалтад хяналт тавьж байсан түргэн тусламжийн ажилчид түүнийг орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч эрэгтэй нас баржээ.

Талийгаач 10 жилийн турш ойн түймрийн улирлын байцаагчаар ажиллаж байсан хэдий ч өнгөрсөн жил өөрчлөгдсөн дүрмийн улмаас анх удаа энэхүү шалгалтыг өгөх шаардлагатай болсон байна.

БНСУ-ын ойн түймрийн улирлын байцаагч нар өдөрт 69,800 воны цалин авдаг байна. аж. Гэвч хэд хэдэн шалгалт өгөгч нас барсны дараа албаныхан гүйлтийн замын уртыг 2 км-ээс 1.2 км болгон багасгасан байна.

Өнгөрөгч аравдугаар сард Өмнөд Кёнсан мужийн Чангвон хотын 71 настай эрэгтэй шалгалтын үеэр нас барсан бол хэд хоногийн дараа Хойд Кёнсан мужийн Гунви тойргийн 59 настай эрэгтэй шалгалтын дараа амьсгалахад бэрхшээлтэй байсны улмаас нас баржээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.31

Манай хэдээс тавьчимаар юм даа.

Зочин
3 жилийн өмнө
118.33.222.183

Hoorhiis diilehgui uheed bhad shalgaltaa bolimooriin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.