Нэгдүгээр эмнэлгийн эмч өвчтөнөөсөө нэмэлт төлбөр авч хохироосон уу

Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б нь өвчтөнөөс үндэслэлгүйгээр их хэмжээний нэмэлт төлбөр авч хохироосон талаарх гомдол манай редакцид ирлээ. Уг гомдолд:

...

Тэгэхэд тус эмнэлгийн эмч Б.Б нь “Ахад чинь хөлийн судас залгах мэс засал хийх, эсвэл хөлийг нь тайрах гэсэн хоёр сонголт байна. Хэрвээ судас залгуулна гэвэл Хаан банкин дахь 502256**** дугаартай миний дансанд 2,100,000 төгрөг хий” хэмээн утсаар хэлжээ.

Ингээд иргэн Б.Батжаргал нь хөлтэйгээ үлдэхийн тулд ах дүүстэйгээ хамжиж дэмжиж 2,100,000 төгрөгийг цуглуулаад эмч Б.Б-ийн Хаан банкин дахь данс руу 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн баримтыг та бүхэн харж байна.

111

Ингээд хөлийн судас залгах хагалгаа арванхоёрдугаар сарын 25-нд болсон.

Гэвч хагалгааны дараагаас Б.Батжаргал ахын минь хөлийн зовуурь улам ихсэж, эмнэлгээс гарсны дараа хавдаж шархалсан. Бид сандрахдаа Б.Б эмч рүү залгаж учир байдлаа хэлэхэд зургийг дараад явуулчих харъя гэхээс өөр зүйл хэлээгүй. Цаашдаа бидний утсыг авахаа ч байсан.

Ингээд бид арга барахдаа Гуравдугаар төв эмнэлэгт очиж компьютер томограф зураг даруулахад “Судас залгах хагалгаа хийгдээгүй. Судас бөглөрсөн хэвээр байна” гэсэн шинжилгээний хариу гарсан. Хэрвээ бид Б.Б эмчид итгэж хагалгааны дараа шууд нутаг буцсан бол хугацаа хождож, ахын минь хөлийг тайрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх байсан юм билээ.

unnamed

Ингээд бид Б.Б эмчтэй утсаар холбогдож, та судас залгах хагалгаа хийнэ гэж биднээс 2,100,000  төгрөг авчихаад хагалгаагаа яагаад хийгээгүй юм бэ. Хийгээгүй гэдэг нь шинжилгээгээр гарч ирлээ. Ах минь дахин хагалгаанд орохын тулд багагүй мөнгө хэрэгтэй байна. Төлсөн төлбөрийг буцааж өг гэхэд өгөөгүй  гэсэн байв.

Иргэн Б.Батжаргалын гомдлыг нягталж үзэхэд “Нэгдүгээр эмнэлгийн судас залгах мэс засал”-ын эмчилгээний төлбөр нь нийтдээ 3,481,200 төгрөгийн өртөгтэй байсан бөгөөд түүний 75 хувь буюу 2,610,900 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 25 хувь буюу 870,300 төгрөгийг л иргэн Б.Батжаргал төлөх ёстой байсан нь тус эмнэлгийн албан ёсны магадлагаа, тэмдэглэлд дурайгаад байж байгааг та бүхэн харж байна.

13

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б-тэй утсаар холбогдож, хариу тайлбар хүсэхэд гэсэн хариуг өглөө.

Бид уг асуудлыг Нэгдүгээр эмнэлгийн дарга удирдлагуудаас тодруулан үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.