СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-02-03

Эерэг дүрийн жүжигчин

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
3 жилийн өмнө

“Улаанбаатарт байгаа миний аав” киноны Самдан жолооч, “Нүгэл буян” киноны Ламжав“, “Хүргэн хүү”-гийн суурин Балдан, “Агуйн нууц” киноны хошууч Хүрэл, “Намар нахиалсан мод”-ын гавьяат багш, “Сэтгэлийн дуудлагаар” киноны аж ахуйн орлогч дарга, “Тань руу нүүж явна” киноны өвгөн гээд энгийн агаад сэтгэлд дулаахан дүрээр нь гавьяат жүжигчин Р.Дамдинбазарыг монголчууд андахгүй. Түүнчлэн бүтээсэн дүрүүд шигээ аядуу, зөөлөн дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон орчуулгын киноны нэрт дуун хөрвүүлэгч гэдгийг ч андахгүй биз ээ. Монголын кино урлагт өөрийн гэсэн шангаа даруухан татаад явсан тэрхүү эрхэм хүнийг дурсч, гэргий Г.Аюуштай ярилцсанаа хүргэе.

-Дэлгэцийн дүрүүдээс нь харахад дөлгөөн хүн гэж Дамдинбазар гуайг л хэлэх байх гэж санагдах юм. Хувь хүний талаас нь та л хамгийн сайн тодорхойлж чадна даа?

-Хувь хүний хувьд ч гэсэн дөлгөөн хүн шүү дээ. 1928 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн юм. Бид нэг нутгийн улс л даа. Багаасаа бие биеийгээ мэддэг байсан ч хотод ирээд хоёулаа дотноссон. Бид хоёр нэг их сургууль соёл гэж явсангүй. Манай хүн нутгийн бага сургууль төгсөөд сумын клубт жүжигт тоглодог байв. “Учиртай гурван толгой”-н Юндэнд ч дуулчихдаг байсан. Хотод ирээд хоёулаа оройн сургуульд ирж, аравдугаар ангиа төгсөөд, Марксизм Ленинизмын оройн сургуульд бас сурсан. Манай хүн цэрэгт байхдаа Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн ангид гурван жил болсон юм шүү дээ. Цэргээс халагдаад шууд Хүүхэлдэйн театрт орсон юм. Анх тоглосон уран сайхны кино нь “Улаанбаатарт байгаа миний аав” шүү дээ. Тэгээд 1963 оноос Кино үйлдвэрт очиж, орчуулгын кинонд дуу оруулах болсон.

-Хэчнээн кинонд тоглосон байдаг юм бол?

- Гол болон туслах дүр нийлбэл тавь гаруй кинонд дуу оруулсан гэдэг байх шүү. Лав дөрвөн зуу гаруй кинонд дуу оруулсан байдаг юм. Тоглосон киноных нь талаар гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш л сайн мэднэ дээ. Хамт ажиллаж байсан хүмүүсээс амьд мэнд байгаа нь л тэр үлдэх шив дээ.

өрөг дүрд бараг тоглож байгаагүй байх аа?

-“Түмний нэг” кинонд нэг ноёны дүр байдаг юм. Түүнээс өөр бараг сөрөг дүрд тоглож байгаагүй шүү. Өөрийнх нь байгаа байдал дөлгөөн, уур уцааргүй хүн л дээ. Гэр орондоо ч гэсэн тэр л байгаагаараа. Манай хүн нэлээд цэвэрч. Гурил нь үзэгдэхгүй шахуу махтай хоол их хийнэ. Янз бүрийн ногоо идэхгүй. Би навч иддэг хүн биш гэнэ. Хүүхэлдэйн театрт байхдаа бригадын ажил гээд, кино үйлдвэрт байхдаа ч зураг авалт гээд гэртээ тогтохгүй. “Хил дээр”, “Төгсгөл” киног зэрэг хийж байсан юм. Хил дээр зураг авалтаар хөдөө байхдаа орос руу маргааш явна шүү, юм бэлдээд байж бай л гэнэ. Маргааш болж, онгоц нисэх дөхөөд байдаг, ирдэггүй ээ. Гэтэл шөнөжингөө яваад улаан нүдэлсэн юм орж ирж, дөнгөж нүүрээ угаачихаад, онгоцны буудал руу явдаг юм байна. Ашгүй нислэг нь нэг цагаар хойшилж, байшингийн буланд зогсоод халуун цай, хоолыг нь идүүлж байсан юм.

-Тухайн үеийн урлагийн гэр бүлийнхэн бие биеийнхээрээ их зочилдог, илүү дотно байсан шиг байгаа юм. Танай хүн урлагийнхнаас хэнтэй илүү нөхөрлөдөг байв?

-Манайд янз бүрийн хүн ирнэ. Зохиолчид бараг бүгдээрээ ирдэг байсан даа. Б.Явуухулан, Ч.Чимид, С.Эрдэнэ гээд нэрлэвэл олон зохиолч байна. Жүжигчдээс Д.Элбэгсайхан, Д.Чимид-Осор гуай гээд бүгд л ирнэ. Цэнд-Аюуштайгаа хамаатан садан шиг л болсон юм даа. Эрчүүд нь түүнийг яагаан Гажид гээд их шоолно. “Муусайн хогнууд чинь яах нь вэ” гээд л сууж байна. Их тайван. Түүнээс гадна манай хүн замд таарсан хүнтэйгээ ах дүүс шиг болчихоод дагуулаад ч ирэх жишээтэй. Манай нутгийнхан зочноо их хүндэлдэг заншилтай. Эрэгтэй хүн орж ирэхэд хоол ундыг нь бэлдэж өгчихөөд, хүүхдүүдээ аваад гараад явчихдаг. Нөхрийнхөө хойгуур урдуур гүйгээд байдаггүй байсан.

-Дамдинбазар гуайг үзэгчид тоглосон дүрээр нь мэдэхээс гадна дуу хоолойгоороо их хоногшиж үлдсэн байдаг. Хүнгэнэсэн сайхан биш хэрнээ нэг л гоё хоолойтой хүн шүү?

-Монголын болоод орчуулгын киноны янз бүрийн хүний дүрд дуу оруулдаг байсан. Оросын “Ийм нэгэн явдал” кинонд манай хүн Ц.Цэнд-Аюуш хоёр дуу оруулсан юм шүү дээ.Д. Элбэгсайхан “Манай Дандиа чавганцад хүртэл дуу хийж чаддаг байсан” гэж ярьдаг байсан юм.

- Одоо ханиа дэлгэцээр харахад хэцүү л байдаг байх даа?

-Энэ кинонд тоглохдоо тэгсэн,ингэсэн гээд бодогддог юм. Янз бүрийн баяраар дандаа л монгол кино гардаг болохоор би хүүхдүүдэдээ “Аав чинь ирээд битүүрээд явлаа” гэж хэлдэг. “Ацаг шүдний зөрөө” гэж кино байдаг даа. Түүнд тоглохдоо жаахан сэжиглэсэн юм билээ. Кинонд хятад хүний дүрд тоглох болсон юм. Тэгэхдээ л “муухай хужаагийн хувцас өмсөх юм байна. Энэ газар нь олон хятад үхсэн байх” гээд ярьж байсан. Тэгэхээр нь би найруулагч Бунтарт хэллээ. “Чи шинэ даавуугаар цамц хийгээд өгчихгүй. Цаадах чинь хужаагийн хуучин хувцас гээд сэжиглээд байх юм” гэтэл “Тэгээд нялуураад байдаг юм. Шинийг хийхээр шинэ харагддаг юм. Химид оруулчихсан, яав л гэж” гэж зандарлаа. Тэгж л нэг кинонд дургүй тоглож байсан болохоос биш дүрээ голж, шилнэ гэж байдаггүй байсан.

-Харин хүсч тоглосон дүр нь аль юм бол?

-“Мандухай цэцэн хатан” киноны Сатайд тоглох гээд зураг авалтад орж байсан юм. Гэтэл өндөрдөөд, нүднийх нь харц залуудаад байна гээд больж байсан. Түүндээ жаахан харамсч байсан болов уу гэж боддог юм. “Ховор хүмүүс”-т нэгдлийн дарга гардаг даа. Түүнд тоглох гэж байтал эрүүл мэндийн байдлаасаа болж чадаагүй. Бас “Хатанбаатар Магсаржав” киноны Боогоод тоглох гэж байгаад өвдөөд чадаагүй юмдаг.

үүхдүүдээс тань аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Өөрийн хүүхдүүдээс бол байхгүй. Том охин сантехникч, дундах нь нягтлан, бага хүү автын инженер. Харин хүүхдийн хүүхдээс юм дуулгах гээд байгаа. “Орхидос” билүү кинонд нэг охин зодуулаад л байдаг шүү дээ. Тэр чинь манай том охины охиных нь хүүхэд байгаа юм. Ач, гуч дээр нь авъяасыг нь өвлөдөг юм байлгүй дээ. Сая загнуулаад гарсан дунд охины хүүхэд чинь цэцэрлэгийнх. Цэцэрлэгээсээ жигтэйхэн олон медаль авах юм байна шүү дээ. Би эмч хүн. Ганц эмчтэй болчихьё гэтэл гарч өгөхгүй л байна.

-“Улаанбаатарт байгаа миний аав” киноны хүүд тоглодог Ямаахүү гуайтай уулзаж байсан л даа. Тэгэхэд, кинонд тоглосноосоо хойш Дамдинбазар гуайтай эцэг хүүгийн холбоотой байсан гэж ярьж байсан?

-Тэгэлгүй яахав. Ер нь кинонд хүү болж тоглож байсан хүмүүс дараа нь дандаа аав гэдэг юм. “Мандухай” кинонд Нянхайд тоглодог Төмөртогоо гэж залуу манай хүний хүү болдоггүй юү. Тэр залуу чинь хөдөөгийн театрын дуучин шүү дээ. Кино зураг авалтын үеэр аав хүү хоёр тус тусдаа л зураг авахуулаад яваад байж л дээ. Гэтэл нэг өдөр Төмөртогоо “Би тэгээд хэзээ нь аавтайгаа зургаа авахуулах юм бэ” гэж байсан. Би тэр кинонд хоёр сар эмч хийж, дагаж явсан юм. Миний хэрэг ч гэж юу байхав, муу хөгшнийгөө сувилах гэж л тэр.

Гавьяат жүжигчин Р.Дамдинбазарын зан төрх эгэл даруухан шигээ амьдралын намтар ч тун товчхон. Нутгаасаа гарч, цэрэгт очоод, гурван жил цэргийн хөгжимчнөөр, Хүүхэлдэйн театрт арваад жил ажиллаж, хорь гаруй дүр бүтээсэн байна. Эндээс насан туршаа үнэнч зүтгэх дэлгэцийн урлагтаа очжээ.

2010 тавдугаар сар.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхээ
3 жилийн өмнө
192.82.74.113

Агуу сайхан хүн дээ.

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.3

Алтан үеийнхэн дэ орно до

Unshigch
3 жилийн өмнө
202.9.46.3

Nvdend dulaahan goe hvn shvv

Уншигч
3 жилийн өмнө
103.10.22.48

Мундаг жүжигчин.Жинхэнэ монгол эр хүн.

ссс
3 жилийн өмнө
183.177.98.34

Гарьд магнайд тоглодог дүр сайхан шүү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.68

Egel daruuhan nudend dulaahan saihan hun

Н. Бүдрагчаа
3 жилийн өмнө
66.181.161.115

Алтан үеийн сайхан мундаг хүн шүү ардын жүжигчин өгмөөр юм тоглоогүй кино байхгүй байхаа

Bymbaa
3 жилийн өмнө
66.181.176.17

Hezeenii yariltslaga odoo niitlegdej bgaa we heden jiliin umnimuh yariltslaga bhdaa tiim uu

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.147

Мундаг авьяаслаг дандаа тоглосон дүр нь дөлгөөн сайхан дүр бүтээсэн хүндээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.184.252

Ёстой гайхалтай жүжигчин. Миний шүтдэг жүжигчин. Тэр дуу хоолой гайхамшигтай. Жинхэнэ характерны жүжигчин бсан даа.

Л.Наранцэцэг
3 жилийн өмнө
66.181.185.200

Аюуш гуай манай ээжийй минь сайн танил эмч найз нь байсандаа манай ээж 24 сургуульд багш байлаа ... мөн Аюуш гуай минии хүүхдийн толгойг барьж үздэг байсан би баярлаж бахархаж явдаг шүү...багшийн охин Нараа байна

Л.нараа
3 жилийн өмнө
66.181.185.200

агуу хүн дээ даруухан төлөв Аюуш гуай ч гэсэн

Mundag
3 жилийн өмнө
66.181.177.78

Uneheer l altan ueiin mundag jujigchin de .Hen ch tanina medne baharhal shu

pungaa
3 жилийн өмнө
66.181.161.59

saihanhvn shv togolson dvr bvhen setgeld honogshon vldsen saihan hvn de

Зочие
3 жилийн өмнө
77.183.232.234

Миний шутэж явдаг жужигчин байсан.Их сайхан нудэнд дулаахан делгеен мундаг жужигчин байлаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.