А.Навальныйд ял өгсний дараа 1,400 хүнийг баривчилжээ

ОХУ-ын шүүх мягмар гарагт хуралдаж сөрөг хүчний удирдагч, Кремлийг хурцаар шүүмжлэгч Алексей Навальныйд гурван жил хагасын хорих ял оноолоо. Түүнд шүүх 2014 онд тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд түүнийг тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн байна.

Навальныйд хорих ял оноосны дараа мягмар гарагт томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон. Москва хотын төвд олон зуун иргэн цуглаж эсэргүүцэл үзүүлсэн ба хэв журам сахиулах цагдаа нартай мөргөлдсөн байна. Цахим сүлжээнд тарсан бичлэг дээр цагдаа нар жагсагчдыг бороохойгоор зодож, баривчилгаа явуулсан байна.

 116781371 mediaitem116781368

ОХУ-д коронавирусийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тул олон нийтийн цугларалт, жагсаал цуглааныг хууль бус гэж үзэж байгаа.

.

Өнгөрсөн таван сарын хугацаанд Новичокт хордож Берлин хотод эмчлүүлж байгаад ирсэн сөрөг хүчний удирдагчийг нисэх буудал дээрээс баривчлан саатуулсан юм. Түүнийг баривчлагдсаны дараа дэмжигчид нь хоёр долоо хоногийн хугацаанд жагсаал хийн эсэргүүцсээр байна.

AP21031393285318

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.