LIVE: ШӨХТГ-аас өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгана

ШӨХТГ-аас Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгах асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Хэлбэрээ өөрчилсөн 233 орчим компани байна. Эдгээр компани нь тухайн үедээ хувьцаат компани байсан. Анх хувьцаат компани байхад нь хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авсан хүмүүс тухайн компани өөрчлөгдсөнийг мэдэхгүй явж байна. .

Иргэдээсээ хувьцааг нь аваад барилга байгууламж авчихаад зараад үрсэн нэг хэсэг хүмүүс байна. Хуулийн дагуу ийм тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой.

Хувьцаат компани алдагдалтай, үндсэн компани нь ашигтай ажиллаад байдаг. Иймээс хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд ногдол ашиг байтугай алдагдалтай гэх асуудлыг сонсдог.

Хувьцаат компаниудаас үлгэр дуурайлал үзүүлж буй төрийн байгууллагуудаас "Эрдэнэс Тавантолгой" компани байна. Нийт 2.5 сая иргэнд ногдол ашиг өгч байгаа. Одоо Монгол Улсын хүн ам 3.3 сая болчихлоо. Энэ зөрүү болох 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаад нааштай шийдэгдэж байна" гэв.

Тус газраас Монгол улсад тулгамдаж буй 76 асуудлыг тодорхойлох санал асуулгыг 2 дугаар сарын 1-нээс албан ёсоор эхлүүлжээ. ШӨХТГ байгуулагдсан 16 жилийн турш иргэдээс маш их санал, гомдол ирдэг ч нэг асуудлыг шийдвэрлэхэд маргааш нь дахин нэг гомдол, санал ирдэг. Иймд олон нийтээс ирүүлж буй саналыг нэгтгэх, илүү хялбар байлгах үүднээс доорх асуулгыг бэлтгэн хүргэж байна.  Монгол улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо маш чухал юм.

1612249290121 бб

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.