СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жефф Безос гүйцэтгэх захирлын ажлаа өгнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоны гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безос ажлаа хүлээлгэж өгөхөөр болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

30 орчим жилийн өмнө гараашаасаа эхэлж байсан түүний ажил өнөөдөр дэлхийн хамгийн том сүлжээ болон өргөжсөн юм. Тэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас татгалзаж компанийн ерөнхий удирдлагыг гартаа авахаар болсон байна. Ингэснээр цаг хугацаа, эрч хүчээ ерөнхий удирдлага, цаашдын төлөвлөгөөнд хандуулна гэжээ.

Энэ оны сүүлээр Безосын ажлыг Амазоны компьютерын бизнесийн салбарыг удирдаж байгаа Энди Жэсси хүлээж авах юм байна. Б.

Энэ жил 57 настай Безос гараашдаа цахим номын худалдааг 1994 онд эхлүүлж байсан юм. Одоо тэр 1,3 сая ажилтантай цахим худалдааны гүрний удирдагч юм. Форбесын тэрбумтнуудын жагсаалтад тэрээр 196 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж байна. Безосын эзэнт гүрэн 2020 онд 386 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь 2019 оныхоос 38 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.