СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амстердамын эмсийн хүрээлэнг нүүлгэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерландын нийслэл Амстердам хотод жуулчдыг татдаг дүүргүүдийн нэг нь эмсийн хүрээлэн юм. Тэгвэл тус хот аялал жуулчалын салбартаа хийж буй өөрчлөлтүүдийн хүрээнд улаан дэнлүүний дүүрэг буюу эмсийн хүрээлэнг хотын төвөөс холдуулахаар шийдвэрлэжээ.

Эмсийн хүрээлэнгийн оронд эротик төв байгуулахаар болсон байна. Амстердам хотын даргаар 2018 оноос хойш ажиллаж байгаа Фемке Халсема уг саналыг дэвшүүлж, улмаар дэмжигджээ. Дэ Валлен улаан дэнлүүний гудамжинд байдаг эмэгтэйчүүдэд хотын өөр хэсэгт байрлах төв рүү нүүх саналыг хүргүүлсэн байна.

. Уг шийдвэрийг танилцуулахаас сар орчмын өмнө тус хотод байдаг каннабисын кафенууд гадны жуулчдад үйлчлэхгүй байх саналыг дэмжсэн юм.

Зарим нам эвслүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч дийлэнх нь Амстердам жуулчдыг татдаг өнгө төрхөө өөрчлөх цаг ирсэн гэдэгтэй санал нийлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
185.167.116.140

Миний хайртай, байнга очдог байсан газрыг минь зах руу нүүлгэж байгаа, уг нь хотын төвдөө байдгаараа байсан бол окау байлаа, very sad...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.