Вьетнамын Коммунист намын дарга гурав дахь удаагаа улиран сонгогджээ

Вьетнамын эрх баригч Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг гурав дахь удаагаа улиран сонгогдож, дахиад таван жил төрийн эрх барихаар болжээ.

Ингэснээр тэрээр тус улсын сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн удаан төрийн эрхийг барьсан удирдагчдын нэг болж байгаа юм.

Чонг Ханой хотод болсон намын Их хурлын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон бөгөөд улс орны өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид хурлыг хаалттай хаалганы цаана хийжээ. Энэхүү Конгресс таван жилд нэг удаа болдог аж.

merlin 183070473 c56c8628 667e 4b12 a76e 51c102d8f77c superJumbo

Вьетнамын Коммунист нам 100 орчим сая хүн амтай улсыг 45 гаруй жилийн турш удирдаж байгаа. Нгуен Фу Чонг 2018 оноос хойш Намын дарга болон Ерөнхийлөгчийн албыг давхар хашиж байгаа билээ.

Ингээд коронавирусийн цар тахалтай амжилттай тэмцэж, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Вьетнам улсын ирэх таван жилийн шийдвэрлэх үеийг Нгуен Фу Чонг чиглүүлэхээр болов. Тэрээр 2016 онд авлигын эсрэг "дайн" эхлүүлэн, олон өндөр албан тушаалтныг шоронд илгээснээрээ нэрд гарсан.

Эх сурвалж: BBC, The New York Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.