АНУ-ын зүүн эрэгт цасаар шуурч, онц байдал зарлав

АНУ-ын зүүн эргийн бүс нутагт хүчтэй цасан шуурга шуурсны улмаас нислэгүүдийг түр зогсоогоод барахгүй коронавирусийн эсрэг вакцинжуулах төвүүдийг хаахад хүрчээ.

Даваа гарагт Нью Жерси, Пеньсилвани мужуудад орсон хуртунадасны хэмжээ 48 см-т хүрсэн бол Нью-Йорк хотод 43 см зузаан цас орсноос хот даяар түр зосголт хийхэд хүрсэн байна. Нью-Жерси муж болон Нью-Йорк хотуудад цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас онц байдал зарлажээ.

Үндэсний цаг уурын газраас цасан шуурга Шинэ Английн бүс нутгийг чиглэхийг анхаарууллаа. .

 116770201 hi065477498 1

Нью-Йорк хотын дарга Билл дэ Бласио даваа гарагийн 06:00 цагаас эхлэн онц шаардлагагүй арилжааны нислэгүүдийг цуцалж, мягмар гарагаас сургуулиудыг түр хаах шийдвэр гаргажээ. . Тэрээр одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь тун аюултай, амь насанд халтай бөгөөд маш богино хугацаанд маш хурдацтай муудаж байгааг анхаарууллаа.

 116579167 hi065475856 1

Мөн Нью-Жерси мужийн захирагч Филип Мерфи автобус болон галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Онцгой байдлын албаныханд хандан замуудыг хааж, аюултай нөхцөлд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхийг зааварлажээ.

. Нислэгүүдийг цуцлахын зэрэгцээ Коннектикут, Нью-Жерси, Род Айрланд, Филадельфи, Вашингтоны зарим хэсэгт, Нью-Йоркийн нутаг дэвсгэрт коронавирусийн эсрэг вакцины түгээлт зогсчээ.

 116766519 frozenfountain

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.