LIVE: Ирэх долдугаар сар хүртэл иргэд тэтгэврийн даатгалдаа 8.5 хувь төлнө

Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал: 

Ковид-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталж, төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага 2020 оны 4 сараас хэрэгжүүлж байна.

Дээрх хуулийн дагуу 2020 оны 4 сараас 2020 оны 10 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 2020 оны 10 сараас 2021 оны 1 сар хүртэл гурван сарын хугацаанд .

2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж нийт 710.9 тэрбум төгрөгийг шимтгэлээс чөлөөлөгджээ.

Харин ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд нийтдээ 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.

УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас хувь хэмжээг нэмэлгүй хойшлуулаад байсан юм. Тэгвэл ирэх долдугаар сараас НДШ 2 хувиар нэмэгдэх ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.