LIVE: Цагаан сарын үеэр 16 хоног хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотноо коронавирусийн халдварын хэмжээ нэмэгдэж, нийтдээ 1851 тохиолдол албан ёсоор батлагдсан.

Сүүлийн өдрүүдэд өдөрт 25-35 тохиолдол нэмж бүртгэгдэн, халдварын 15 голомт үүссэн нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзжээ.

Иймд айсуй ирж буй сар шинийн баярыг угтаж Нийслэлийн онцгой комиссоос 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гарсан. Ковидын эсрэг санал боловсруулах үүрэг бүхий судалгааны багаас хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд "Бүх нийтийн бэлэн байдал" буюу өмнөх оны төгсгөлөөр авсан шиг хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэжээ. 

Үүнийгээ Улсын онцгой комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.

Тэгвэл хатуу хөл хорио тогтоох нь зөв үү гэх асуудлаар иргэдийн байр суурийг тодрууллаа. Манай сурвалжлагчийн асуултад хариулсан иргэдийн дийлэнх нь сар шинийн өдрүүдэд хатуу хөл хорионы дэглэм сахих нь зөв гэж үзэж буйгаа илэрхийллээ. Гэхдээ баярын дараа хөл хориог сулруулж иргэдийнхээ амьжиргааг дэмжин, ажлын байруудыг нээх нь зөв гэсэн байр суурьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.