LIVE: Ж.Амарсанаа: Энэтхэг улсаас ирж байгаа вакцинаар 600 мянган хүнийг хамгаалах боломжтой
Хүний их эмч Ж.Амарсанаатай БНЭУ-аас ирж буй коронавирусийн вакцины чанарын талаар ярилцлаа. БНЭУ-аас 1,5 сая тун вакцин ирэхээс ирэх долоо хоногт эхний ээлжийн 150 000 тун нь буух гэж байна.
Хүний их эмч Ж.Амарсанаа:
-Англи улсын "АстраЗенека" вакцины Энэтхэг улсад үйлдвэрлэснээс нь бид авах гэж байна. Вакцины үр дүн боломжийн. Сайндаа ч орохгүй, бас муудаа ч орохгүй. Гаж нөлөө харьцангуй бага. Хөргөгчний хэмд хадгална. Бусад нь -70-80 хэмд хадгална гэж байгаа нь манайх шиг гүн хөлдөөгч цөөхөнтэй оронд төвөгтэй. Хэрэглэх дозоосоо хамаараад, үр дүн нь 70-90 хувь юм билээ. Эмч хүний хувьд энэ вакциныг таатайгаар хүлээн авч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.