"ТикТок"-ын од ундааныхаа савыг музейд хандивлажээ

АНУ-ын Айдахо мужийн оршин суугч Натан Аподака "Fleetwood Mac" хамтлагийн "Dreams" дууг дуулан, цангис жимсний шүүс уунгаа скейтбордоор гулгаж буй бичлэгээрээ өнгөрсөн онд "ТикТок"-ын од болж, олны танил царай болсон билээ. Тэгвэл тэрээр өөрийг нь алдар нэрт хүргэсэн ундааны савыг Айдахо мужийн музейд бэлэглэсэн байна.

Аподака өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон арга хэмжээний үеэр Үүний хариуд музейн зүгээс Аподака болон түүний гэр бүлд музейн гишүүнчлэлийн үнэмлэх гардуулсан байна.

"Ocean Spray Cranberries, Inc" компанийн Гүйцэтгэх захирал Том Хайесын хэлснээр энэхүү ундааны сав нь одоо музейн үзмэрийн нэг хэсэг болох бөгөөд тус музейн архивын хамгийн сүүлийн нэмэлт болж байгаа аж. Музейн эрхлэгч Кэрри Андерсон Атай "Бид музейг эртний зүйлсээр дүүрсэн гэж боддог. Гэхдээ түүх бол хормын өмнө болсон зүйл ч байж болно. Бид мужийнхаа саяхан тохиосон түүхийг тэмдэглэх гэж хичээж байна" гэжээ.

Натан Аподака дөрвөн сарын өмнө бичлэгээ олон нийтийн сүлжээнд байрлуулснаас хойш юм.

Удалгүй түүний гарын үсэгтэй хоёр дахь ундааны савыг олон нийтэд дэлгэн, музейн хөтөлбөрүүдэд хандив цуглуулах зорилгоор дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байгаа гэж албаныхан мэдээлэв.

Эх сурвалж: The Huffington Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.