Хотын даргаа хөнөөсөн хүнд 100 сая иен өгнө гэсэн эрэгтэйг баривчилжээ

Японы Айчи мужийн Тоёота хотын дарга Тошихико Отаг хөнөөсөн хүнд 100 сая иен буюу 2.7 тэрбум гаруй төгрөг санал болгосон нийтлэлийг олон нийтийн сүлжээн дээр байрлуулсан 30 настай эрэгтэйг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр аж. Тэрээр өнгөрөгч бямба гарагийн шөнө ямар нэг төрлийн иртэй зэвсэг барин, 66 настай хотын дарга Тошихико Отагийн оршин суудаг газрын чулуун хаалган дээр зогсож буй зургаа өөрийн олон нийтийн сүлжээндээ тавьсан байна. Уг зурагтай хамт мөн овоолсон бэлэн мөнгөний зургийг оруулсан байжээ.

Ямаүчи эдгээр зургийн дээр "Хотын даргыг хөнөөсөн хүнд 100 сая иен өгнө" хэмээн бичээд, ялангуяа коронавирусийн улмаас санхүүгийн хүндрэлд ороод байгаа хүмүүст энэхүү шагналыг санал болгож байгаагаа онцолжээ. Уг нийтлэлийг харсан Хотын захиргааны ажилтан цагдаад мэдэгдсэн аж.

Албаныхны хэлснээр байна. Тэрээр мөн өөрт нь 100 сая иен байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.