ОХУ-д суралцагсдын анхааралд

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв.

Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгаа болно.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан .

Иймд, оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон зайны сургалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авахыг зөвлөж байна. Жич: тухайн сургуулийн онцлог, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн хүчин чадал, нөөц бололцоо болон бусад шалтгаанаас хамааран зайны сургалтын нөхцөл харилцан адилгүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.