Ижил хүйстнээ сонирхогчдыг 77 удаа саваадаж шийтгэжээ

Индонезийн Ачех мужид ижил хүйстнээ сонирхдог хоёр эрэгтэйг олон нийтийн өмнө тус бүр 77 удаа саваа модоор ташуурдаж шийтгэжээ. .

Ачех мужийн эрх баригчид ижил хүйстнээ сонирхогчдыг олон нийтийн өмнө саваадаж шийтгэж буй гурав дахь тохиолдол нь болжээ. Тус муж 2001 оноос хойш автономит эрхтэй болж, исламын шариатын хуулийг хэрэгжүүлэх эрхтэй болсон.

Үүнээс гадна тус мужид гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон дөрвөн эрэгтэйг 17 удаа, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг 40 удаа саваагаар ташуурдах шийтгэл оноосон байна. Мөн мөрийтэй тоглосон иргэд болоод хэт нимгэн хувцасласан эмэгтэйчүүдэд олон нийтийн өмнө саваадах шийтгэл оноодог ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.