Инчон нисэх буудалд хаягдсан автомашинуудын зогсоолын төлбөр 480 сая вонд хүрчээ

БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлын зогсоол дээр хаягдсан гадаадын иргэдийн автомашинуудын тоо нэмэгдэж байгаа нь онгоцны буудлын удирдлагуудын толгойн өвчин болоод байна.

 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл нисэх буудлын зогсоол дээр ийм төрлийн 24 тээврийн хэрэгсэл байсан бол энэ долоо хоногийн лхагва гарагийн байдлаар энэ үзүүлэлт хоёр дахин өссөн байна.

Инчон нисэх онгоцны буудлын богино хугацааны зогсоол нь өдрийн 24,000 воны үнэтэй байдаг бол удаан хугацааны зогсоол нь 9,000 воны үнээр үйлчилдэг бөгөөд орхигдсон машинуудын зогсоолын төлбөрийн өр нь 480 сая вонд хүрчээ. 

Эдгээр машины дунд "Mercedes Benz"-ийн "S Class", "E Class" зэрэг тансаг зэрэглэлийн седан, сургуулийн автобус төдийгүй АНУ-ын Өмнөд Солонгос дахь хүчний хамааралтай тээврийн хэрэгсэл ч байжээ. бөгөөд зогсоолын төлбөр нь 25 сая вон болсон байна.

Нисэх буудлын харьяалагддаг аж.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.