LIVE: Г.Дэлгэрмаа: БЗД-ийн ЗДТГ төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаа өг гэж дарамталж байна
БЗД-ийн удирдлагууд Төрийн жинхэнэ 28 албан хаагч нарыг ажлаас чөлөөлжээ. Тухайн албан хаагч нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн ч дарамт, шахалтаар ажлаа өгсөн талаар БЗД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуйн тасгийн даргын түр орлон гүйцэтгэгч Л.Дэлгэрмаа дурдсан юм.
Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл дээр түр орлон гүйцэтгэгч өөрөө өмнөх ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр хавсран гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ үндэслэлийг буруугаар ашиглаж, 2021 оны 1 сарын 15-ны өдөр намайг төрийн албанаас чөлөөлөх сонсгол ажиллагаа хийгдсэн. Дүүргийн засаг дарга бусад албаны хүмүүс хууль бус халгаа, сэлгий хийхгүй байгаа гэсэн мөртлөө. Төрийн албан хаагч нарт сануулах хуудсыг “талх, чихэр” шиг тарааж дарамталж байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн зургаан хэлтэс албадын дарга 28 төрийн албан хаагч нар өөрийн хүсэлт буюу дарамт, шахалт дор ажлаа өгч байна.
Надад зургаан сарын тэтгэмж хэмээн 4 сая төгрөгийг санал болгож, ажлаа хүлээлгэн өг хэмээсэн. Энэ мэт төрийн албан хаагч нар санал тавьж, дарамт шахалт үзүүлэн өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.